P2014-05-20 - Монголын эрт үе


Эрт үе Эрт дээр үеэс Монголд нүүдэлчин овог аймгууд байсан бөгөөд хамгийн анхны улс нь Жүн Ху, Ди гэх зрэг нэршлээр нэрлэгдэж байсан аймгийн холбооны хэлбэрээр оршин тогтнож байсан ба Хятадын Шан Инь улстай нэгэн зэрэг үүсэн бий болсон улс нь Хүннү юм. НТӨ 2000 жилийн тэртээ аймгийн холбооны хэлбэрээр байгуулаггдсан бөгөөд дэлхийн түүхэнд хамгийн анхны гэрээг Шан Инь улстай НТӨ 1158 онд байгуулжээ. Энэхүү гэрээний зорилго Чжоугийн эсрэг чиглэсэн цэрэг зэвсгийн туслалцаа үзүүлэх харилцан хамтын ажиллагаа үзүүлэх байсан бөгөөд НТӨ 1122 оны үед Шан Инь улс, Жоу улс дайрахад холбоотныхоо үүргийг биелүүлж байсан ба 1118 онд Шан инь улс унасны дараа зүүн хойд азийн црэг улс төрийн тэргүүлэх тавцангийн төлөө Чжоу улстай эн тэнцүү харилцаж байсан байна. Хүннү гүрнийг МЭӨ 209 онд Модун шаньюй нэгтгэн байгуулсан. Хүннү гүрэн нь богино хугацааны дотор Цинь улсад аюул учруулсан хамгийн гол хүчин болсон тул Цинь улс Цагаан хэрмийг барин өөрсдийгөө хамгаалахад хүрчээ. Цагаан хэрэм нь жанжин Мэнь Тяний үед 300,000 цэргээр хамгаалагдаж байв. Хүннүгийн дараа Сяньби, Жужан улс, Муюн, Тоба зэрэг эртний нүүдэлчдийн байгуулсан төрт улсууд оршиж явсаар VI зуунд Түрэгүүдэд дарагдаж, VIII зууны үед Уйгурууд залгамжлан төр улсаа байгуулж, түүний дараа Киданууд залгамжилсан байна. Х зуунаас эхлэн Монгол аймгууд хүчирхэгжиж, улмаар 1182-1206 онуудад Чингис хааны Хамаг Монголын ханлигт бүгд нэгтгэгдэж, Их Монгол Улс байгуулагдсан. Чингис хааны байгуулсан энэхүү Их Монгол Улс нь дэлхийн хамгийн том газар нутгийг эзлэн нэгтгэсэн хүчирхэг гүрэн байсан юм. Их монгол улсын газар нутаг Наполеон, Македоны Александр нарын эзэлсэн газар нутгаас 7770 кв.км ам дөрвөлжин газраар илүү байсан байна. Их Монгол Улс
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2023-09-12 -

Бичсэн: Зочин
Mongoliin tuuxig gargaj nairulj bichdegt ta buxende bayrllaa🔥🥰❤‍🩹
Бичлэг

P2018-09-04 -

Бичсэн: Зочин
Unashihad bagach bichihed hetsuu ymaa
Бичлэг



:-)
 
xaax